2024 оны 05 сарын 14
Орчин үеийн загварын чиг хандлага аль болох биед эвтэйхэн хувцас, гутлаар тодорхойлогдох болсон. Pretty Ballerinas брэнд нь хээнцэр дизайнтайгаас гадна мөн хөлд эвтэйхэн гэдгээрээ алдартай билээ. Учир нь “memory foam” буюу гутлын улыг, тэр дундаа өсгий хэсгийг зөөлөвчөөр бүрхдэг технологийг ашигладаг тул хөл өвдөнө гэж айлгүй явган аялалд ч гарах боломжтой юм.
“Бид гутлуудаа шүүгээний мухарт байрлах декор болоосой гэсэндээ биш хүн бүрийн өдөр тутмын гоёл нь байгаасай гэж урладаг” хэмээн тус брэндийн дизайнер, үүсгэн байгуулагч Урсула Маскаро онцолж байжээ.